Олон дурсамж, нэг бүтээл
Миний коллеж
Өөрт таалагдсан зургуудаа нэг дор коллеж болгон багтааж, өөрийн гэсэн өнгө төрхтэй хэвлэмэл бүтээл болгоорой.
Загвараа сонгоод, текстээ нэмэн, хэмжээ болон жаазны төрлөө тохируулж захиалахад л хангалттай.

Коллеж төрлүүд
Хэрэгцээндээ тохирох загвараа сонго.

Нярайн дитель коллеж
Бяцхан үрийн гар, хөл, уруул, нүд зэрэг жижиг деталиудыг ойроос дарж нэг дор байрлуулсан онцгой коллеж. 4-9 хуваагдал бүхий загваруудтай, Дотроо төрсөн он сар өдөр, цаг, өндөр, жингийн мэдээлэлтэй эгдүүтэй загварууд.
Бүтээл туурвих →
Миний анхны жил коллеж
Төрснөөс хойш 12 сар хүртэлх өсөлтийн коллеж — 1 насны төрсөн өдрийн баярт зориулсан 12 сарын хуваагдал бүхий хөөрхөн загваруудтай.
Бүтээл туурвих →
Хүссэн зургаараа бүтээх коллеж
Амьдралын нандин мөчүүд, хайртай дүр төрхөө нэг дор багтаасан, зөвхөн таныг илэрхийлэх коллеж 1-20 хүртэл хуваагдалтай.
Бүтээл туурвих →⚠️ Анхааруулга
Таны оруулсан зургийг бид эдит хийж засах, чанар сайжруулах боломжгүй. Энэхүү захиалгын систем нь бүрэн автомат тул зураг ямар өнгө, гэрэлтүүлэг, нягтаршилтай байна, яг тэр байдлаараа хэвлэгдэхийг анхаарна уу.
💡 Санамж
Та мэргэжлийн газраар авхуулсан зураг болон өөрийн гар утсаар дарсан эх зургаа хэвлүүлэх боломжтой. Харин screenshot болон Facebook, Instagram, Messenger-ээс татсан зургууд шахагдаж, чанар нь муудсан байдаг тул тод, чанартай эх хувилбар зургаа оруулахыг зөвлөж байна.
Манайх таны оруулсан зургийн чанарыг зориудаар бууруулахгүй бөгөөд зураг бүдэг, бараан, нягтаршил муутай хэвлэгдэх нь ихэвчлэн оруулсан эх файлын чанараас хамаардаг болохыг анхаарна уу.
📐 Ямар зураг хэвлэхэд тохиромжтой вэ?
Хэвлэлтэд хамгийн чухал нь файлын MB биш — пикселийн хэмжээ болон зургийн тод байдал. Илүү сайн хэвлэлт гаргахын тулд эх хувилбар, тод, пиксел өндөртэй зургаа оруулна уу.
2000 px-ээс дээш байвал боломжийн
3000 px-ээс дээш байвал сайн
4000 px-ээс дээш байвал илүү сайн
Жишээ: 12MP утасны зураг ≈ 4032×3024 px (2-6 MB) — ихэнх хэмжээнд хангалттай. Screenshot ≈ 1080×2400 px — хэвлэлтэд тохиромжгүй байж болно.