Нүүр · Нууцлалын бодлого
K Print аппликэйшний нууцлалын бодлого
Энэхүү нууцлалын бодлого нь “КЭЙ ПРИНТ СОЛЮШНС” ХХК-ийн “КЭЙ ПРИНТ” хэвлэлийн аппликэйшинд таны тодорхой мэдээллийг (гэрийн хаяг, холбогдох хоёр утасны дугаар) хүлээн авч, таны илгээсэн зургуудыг фото ном болгож гэрт тань хүргэж өгөх үйлчилгээ юм. Таны хувийн мэдээллийн нууцлалыг бүрэн хангаж, холбогдох хууль, журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
“Кэй Принт” үйлчилгээнд шинэ функц нэмэгдэх, хэрэглэгчийн саналыг тусган өөрчлөлт оруулсан эсвэл хууль тогтоомж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулсан бол энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн талаарх мэдээллийг цаг тухай бүрд таны манайд бүртгүүлсэн мэйл болон аппликейшнаар дамжуулан мэдэгдэнэ. Нэмэлт өөрчлөлтийн дараа ч манай үйлчилгээг ашиглан фото ном хэвлүүлсэн бол нууцлалын бодлогыг нэмэлт өөрчлөлтийн хамт дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Аппликэйшнд оруулсан өөрийн тань зураг, төлбөрийн төлөв болон захиалгын дугаар, таны хүргэлтийн хаяг (улс, хот, дүүрэг, хороо, байр, давхар, тоот, орцны код, оршин суугаа хаягийг дэлгэрэнгүйгээр авах) болон хүлээн авагчийн холбоо барих мэдээлэл (жишээлбэл: нэр, утасны дугаар)-ийг цуглуулдаг.
Бид хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн ашигладаг вэ
Хэрэглэгчийн K Print аппликейшнд оруулсан хувийн мэдээлэл нь зөвхөн тухайн хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүнийг бэлтгэх, хэвлэх, хүргэх зорилгоор ашиглагдана. Бид хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг өөрсдийн ашиг сонирхлоор задруулахгүй, ашиглахгүй (жишээлбэл: сурталчилгаа, жишээ загвар, портфолио болон бусад олон нийтэд харагдах хэлбэрээр) болно.
Бид таны хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно:
- Таны бүртгэл үүсгэх, хадгалах
- Таны илгээсэн загвараар ном бэлдэж, угааж, савлаж, хүргэх
- Захиалгын явцын мэдээлэл хүргэх
- Төлбөр баталгаажуулалт хийгдсэн эсэхийг хянах
- Үйлчилгээг сайжруулах, оновчтой болгох, алдааг олж засварлах
- Тантай харилцаж, хэрэглэгчид үйлчилгээ авахад илүү амар хялбар болгох тусламж үзүүлэх
Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал
Бид хэрэглэгчийн хувийн мэдээлэл, зураг, файлыг хамгаалахын тулд техникийн болон зохион байгуулалтын зохих арга хэмжээг авна. Үүнд:
- Нэвтрэх эрхийн хязгаарлалт
- Мэдээллийн нууцлал (хэрэглэгчийн зураг, файл)
- Серверийн хамгаалалт
- Дотоод хандалтын хяналт
- Зөвшөөрөлгүй ашиглалтаас сэргийлэх арга хэмжээ
Мэдээлэл хадгалах хугацаа
Хэрэглэгчийн оруулсан хувийн мэдээлэл нь захиалга гүйцэтгэх хугацаанд хадгалагдана.
Мэдээлэл өгөхөөс татгалзах
Хэрэглэгч нь энэхүү нууцлалын бодлогын нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бол үйлчилгээнээс татгалзах ёстой. Бид үйлчилгээгээ үзүүлэхийн тулд таны гар утас дээрх хувийн зураг болон гэрийн хаяг, холбогдох хоёр утасны дугаарын талаарх мэдээллийг цуглуулах шаардлагатай. Хэрэв та уг хувийн мэдээллээ бүрэн гүйцэт өгөөгүй тохиолдолд бид үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлтээ hello@kprint.app хаягаар илгээнэ үү.